MRI буюу Соронзон резонанст томограф шинжилгээнд хэрхэн бэлтгэх вэ?

  1. Биед эвтэйхэн, эмнэлгийн хувцас сольж өмсөнө.
  2. Хэрэв та бөөрний үйл ажиллагааны алдагдалтай бол техникчид мэдэгдэнэ үү.
  3. Хэрэв та өмнө нь тодосгогч бодисноос харшилж байсан бол урьдчилан техникчид мэдэгдэнэ үү.

MRI буюу Соронзон резонанст томографын шинжилгээ

  1. MRI шинжилгээ нь маш хүчтэй соронзон орон бий болгодог тул өөрийн биед байгаа хүзүү энгэрийн зүүлт гэх мэт металл эд зүйлсийг авах хэрэгтэй.
  2. Шинжилгээнээс 3-5 цагийн өмнө хоол идээгүй, юм уугаагүй байх.
  3. Шинжилгээ 20-45 минут үргэлжлэх ба дуу чимээ ихтэй, орчин давчуу учир айж сандардаг, цочимтгой хүмүүс сэтгэлзүйг бэлдэх.
  4. Хэрэв та: биедээ зүрхний электрон төхөөрөмж, металл хавхлага суулгуулсан, авагддаг шүдэлбэр, авагддаггүй шүдэлбэр буюу имплант суулгацтай, хиймэл үе, ясны хадаас эсхүл суулгацтай, биедээ металл хэлтэрхийтэй, мэс заслаар тавигдсан судасны болон эд, эрхтэний хавчаартай бол энэ шинжилгээнд огт орж болохгүйг анхаарна уу.
logo white

Даваа - Бямба: 09:00 - 18:00

Ням: Амарна

+976 -77772221

info@medscan.mn

Mэдскан төв, Манлай Баатар Дамдинсүрэнгийн Гудамж, 43-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Манай хаяг:
Фэйсбүүк хаяг: