image

Цөс өтгөрөл ба цөсний чулуу

Цөс өтгөрөл ба цөсний чулуу гэж юу вэ?

  1. Элэгнээс цөсний хүчил цөсний хүүдийнд ялгарч нарийн гэдсэнд өөх тосны боловсруулалтад оролцдог. Гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр цөсний урсгалд саад учирсны улмаас цөсний урсац буурахыг цөс өтгөрөл гэнэ. Цөс өтгөрөл нь хуримтлагдсаар талсжин хатуурч цөсний чулуу үүсдэг байна.

Тархалт

  1. АНУ-ын насанд хүрэгчдийн дор хаяж 10 хувь нь цөсний чулуутай байдаг бөгөөд тэдний 75 хүртэлх хувь нь эмэгтэйчүүд байна. Гэхдээ оношлогдсон хүмүүсийн зөвхөн 20 хувь нь цөсний чулуу өвчний шинж тэмдэг илрэх эсвэл эмчлэх шаардлагатай байдаг.
  2. Монгол улсын хэмжээнд жилд 6000 гаруй иргэн цөсний хагалгаанд орж байна. Үүний 4000 гаруй нь нийслэлд, 2000 орчим нь орон нутагт хийгддэг байна.

Шалтгаан, эрсдэлт хүчин зүйлүүд:

  1. Өндөр нас
  2. Биеийн жин /жин их байх тусам бодисын солилцоо удааширснаас үүснэ/
  3. Хоолны буруу зуршил /өглөөний цай уухгүй байх, өөх тосны хэрэглээ хэт бага байх гэх мэт/
  4. Элэгний архаг өвчнүүд
  5. Жирэмслэлт /ихэвчлэн жирэмсний сүүлийн 3 сард дааврын зохицуулга алдагдсанаас үүснэ/
  6. Зарим төрлийн эмийн хэрэглээ /дааврын эмүүд, антибиотик, мөөгөнцрийн эсрэг эм/
  7. Нойр булчирхайн цочмог үрэвсэл
  8. Нойр булчирхайн хавдар
  9. Цөсний хүүдийн хавдар
  10. Цөсний сувгийн нарийсал

Цөс өтгөрөл ба цөсний чулуу үүссэн үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

  1. Шарлах /нүдний салст, арьс салст шарлах/
  2. Шээс болон өтгөний өнгө өөрчлөгдөх
  3. Арьс загатнах
  4. Ядарч сульдах
  5. Дотор муухайрах
  6. Бөөлжих
  7. Хэвлийн зүүн дээд хэсгээр өвдөх, өвдөлт ар нуруу руу дамжих
  8. Мөн цөсний чулууны хэмжээнээс хамаарч ямар ч шинж тэмдэг илрэхгүй байж болно

Хэрхэн оношлуулах вэ?

  1. Биохимиийн шинжилгээ – элэг, цөсний үйл ажиллагаа
  2. Хэвлийн хэт авиан шинжилгээ

Зөвлөгөө

  1. Мэдскан төвийн “Энгийн багц” шинжилгээнд хамрагдаж цөсний үйл ажиллагаа болон хэвлийн хэт авиан шинжилгээг өгснөөр энэхүү өвчнийг оношилж, эрт илрүүлэх боломжтой.

Эх сурвалж:

  1. Cleveland clinic – Gallstoneshttps://my.clevelandclinic.org/health/diseases/7313-gallstones
  2. Cleveland clinic – Cholestasishttps://my.clevelandclinic.org/health/diseases/24554-cholestasis
  3. Johns Hopkins Medicine – Gall bladder diseasehttps://www.hopkinsmedicine.org/health/conditions-and-diseases/gallbladder-disease

logo white

Даваа - Бямба: 09:00 - 18:00

Ням: Амарна

+976 -77772221

info@medscan.mn

Mэдскан төв, Манлай Баатар Дамдинсүрэнгийн Гудамж, 43-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Манай хаяг:
Фэйсбүүк хаяг: