Сколиоз / Багана нурууны мурийлт
Сколиоз гэж юу вэ?
- Сколиоз нь ихэвчлэн өсвөр насныханд оношлогддог нурууны хажуугийн мурийлт юм. Сколиоз нь тархины саажилт, булчингийн дистрофи зэрэг өвчтэй хүмүүст тохиолдож болох ч ихэнх хүүхдийн сколиозын шалтгаан тодорхойгүй байна.
- Хүнд сколиоз нь тахир дутуу болдог. Ялангуяа ноцтой нугасны муруй нь цээжний доторх зайг багасгаж, уушгины хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг.
Ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
- Мөрний тэгш бус байдал
- Нэг мөр нь нөгөө мөрнөөсөө илүү тод харагдах
- Тэгш бус бэлхүүс
- Нэг ташаа нөгөөгөөсөө өндөр байх
- Хөл урт богино болох
- Урагшаа бөхийлгөх үед эмчид нурууны нэг тал овойж харагдах
- Ихэнх сколиозын үед нуруу нь хажуу тийшээ муруй харагддаг
Шалтгаан, эрсдэлт хүчин зүйлүүд
Хүнд зэргийн нурууны мурийлтын шалтгаан нь удамшлын хүчин зүйлтэй холбоотой. Сколиозын түгээмэл хэлбэрүүд нь дараах шалтгаанаас үүдэлтэй:
- Тархины саажилт эсвэл булчингийн дистрофи гэх мэт мэдрэл, булчингийн зарим эмгэгүүд.
- Нурууны ясны хөгжилд нөлөөлдөг төрөлхийн гажиг.
- Өмнө нь хүүхэд байхдаа цээжний хананд мэс засал хийлгэсэн.
- Нурууны гэмтэл, халдвар.
- Нуруу нугасны хэвийн бус байдал.
Сколиоз эмчлэгдэхгүй удвал ямар хүндрэл үүсэх вэ?
- Хүнд сколиозын үед хавирга нь уушгинд шахагдаж, амьсгалахад хэцүү болгодог.
- Хүүхэд байхдаа сколиозтой байсан хүмүүс насанд хүрсэн хойноо нурууны архаг өвдөлттэй байх магадлал өндөр байдаг, ялангуяа нурууны мурийлт ихтэй, эмчилгээ хийлгээгүй тохиолдолд.
- Гадаад төрх. Сколиоз улам хүндрэх тусам илүү мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч ирдэг. Үүнд хонго, мөр тэгш бус, хавирга тодрох, бэлхүүс болон их биеийг тэнхлэг хажуу тийш мурийх.
Хэрхэн оношлуулах вэ?
- Хүзүү, сээр, бүсэлхий нурууны рентген
- Хүзүү, сээр, бүсэлхий нурууны MRI
- компьютерт томограф
Зөвлөгөө
- Хэрвээ танд дээрх шинж тэмдэг илэрч байгаа бол Мэдскан төвийн “Тархи, нурууны багц”-д хамрагдаж ирээдүйд үүсэж болох хүндрэлээс сэргийлэх боломжтой.
Эх сурвалж:
- Cleveland clinic – Diseases & Conditions https://my.clevelandclinic.org/health/diseases/