image

Нойр булчирхайн цочмог үрэвсэл

Нойр булчирхайн цочмог үрэвсэл гэж юу вэ?

Тодорхой шалтгааны нөлөөгөөр нойр булчирхайгаас ялгарсан ферментүүд, өөрийн цорго дотроо идэвхжиж, өөрийн эд эсийг гэмтээснээс, эдийн үрэвсэл, үхжил үүсэх эмгэгийг нойр булчирхайн цочмог үрэвсэл гэнэ.

Нойр булчирхайн цочмог үрэвслийн тархалт

  1. Монгол орны өвчлөлийн хөдлөл зүйн байдалд хийсэн судалгаагаар хоол боловсруулах эрхтний өвчлөл сүүлийн 10 жилд тогтмол 2 дугаар байр, нас баралт 4 дүгээр байрыг эзэлж байгаагаас цөсний зам ба нойр булчирхайн эмгэг 14.2 хувийг эзэлж байна.

Нойр булчирхайн үрэвсэл үүсэх шалтгаан, эрсдэлт хүчин зүйлүүд:

  1. Архины хэт их хэрэглээ
  2. Цөсний чулуу
  3. Тамхи татах
  4. Цөсний чулуу авхуулах дурангийн хагалгаанд орсны дараа
  5. Удамшил
  6. Цусан дахь кальцийн хэмжээ ихэссэн
  7. Цусан дахь глицеридийн хэмжээ ихэссэн
  8. Халдвар авсан
  9. Хэвлийн гэмтэл
  10. Нойр булчирхайн хорт хавдар зэргээс үрэвссэн байж болзошгүй байдаг

Нойр булчирхайн үрэвслийн үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

  1. Хэвлийн дээд хэсэгт хүчтэй өвдөх /өвдөлт зүүн хавирганы доогуур гэнэт хүчтэй, хурцаар өвдөж улмаар ар нуруу руу дамжин, бүсэлж өвдөнө/
  2. Амьсгалахад бэрх болж хөдөлгөөн хязгаарлагдах
  3. Хоол идсэний дараа хэвлийн өвдөлт нэмэгдэх
  4. Толгой эргэх
  5. Бөөлжих
  6. Хэвлийд хүрэх төдийд өвдөх, мэдрэг болох
  7. Хэвлий цардайх, хүйс орчим, хэвлийн хажуугаар хөхрөлтүүд үүсэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Хэрхэн оношлуулах вэ?

  1. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  2. Биохимийн шинжилгээ – нойр булчирхайн үйл ажиллагаа
  3. Хэвлийн хэт авиан шинжилгээ
  4. Хэвлийн хөндийн компьютерт томограф

Зөвлөгөө

  1. Мэдскан төвийн “Энгийн багц” шинжилгээнд хамрагдаж цусны дэлгэрэнгүй болон нойр булчирхайн үйл ажиллагааны шинжилгээ, хэвлийн хэт авиан шинжилгээг өгснөөр энэхүү өвчнийг оношилж, эрт илрүүлэх боломжтой.
  2. Мөн компьютерт томографын шинжилгээгээр нойр булчирхайн үрэвслийн хүнд хөнгөний зэрэг, байрлал, үхжилийн хэмжээ зэргийг илүү нарийвчлалтай тогтоох бөгөөд оношилгооны алтан стандарт болох юм.

Эх сурвалж:

  1. Эрүүл мэндийн яам – Нойр булчирхайн цочмог үрэвслийн оношилгоо, эмчилгээний удирдамж http://hdc.gov.mn/media/files/a-18.pdf
  2. Cleveland clinic – Pancreatitis https://my.clevelandclinic.org/health/diseases/8103-pancreatitis

logo white

Даваа - Бямба: 09:00 - 18:00

Ням: Амарна

+976 -77772221

info@medscan.mn

Mэдскан төв, Манлай Баатар Дамдинсүрэнгийн Гудамж, 43-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Манай хаяг:
Фэйсбүүк хаяг: