image

Зүрхний шигдээс

Зүрхний шигдээс гэж юу вэ?

Зүрхний шигдээс нь зүрхний цусны урсгал эрс багассан эсвэл бөглөрсөн үед цусны урсгалын дутагдал үүсэж, улмаар зүрхний булчингийн эд эсийг үхэлд хүргэдэг өвчин юм. Энэ бөглөрөл нь ихэвчлэн зүрхний титэм судсанд өөх тос, холестерин болон бусад бодис хуримтлагдсанаас болдог ба үүнийг товруу буюу атеросклероз гэж нэрлэдэг. Өөх тос, холестерины товруу нь задарч зүрхний цус, хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг артерийн судсыг бөглөх үед зүрхний шигдээс үүсдэг.

Зүрхний шигдээс өвчний шалтгаан, эрсдэлт хүчин зүйлүүд:

  1. Нас /45 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүд, 55 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд/
  2. Тамхины хэрэглээ
  3. Цусны даралт өндөр байх /цусны даралт тогтмол, удаан хугацаанд ихсэх нь зүрхний судсыг гэмтээдэг/
  4. Цусан дахь өөх тосны хэмжээ ихсэх
  5. Таргалалт
  6. Чихрийн шижин
  7. Бодисын солилцооны хам шинж
  8. Удамшил
  9. Хөдөлгөөний дутагдал
  10. Эрүүл бус хооллолт /элсэн чихэр, амьтны гаралтай өөх тос, боловсруулсан хоол хүнс, транс тос, давс ихтэй хоол/
  11. Стресс
  12. Аутоиммуны өвчин /ревматоид артрит, чонон хөрвөс гэх мэт/

Зүрхний шигдээс өвчний үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

  1. Цээжний өвдөлт: дарах, хатгах, шахах
  2. Хүйтэн хөлс гарах
  3. Ядрах
  4. Аюулхайд эмзэглэх, хэвлийгээр өвдөх
  5. Толгой эргэх, дотор муухайрах
  6. Амьсгал давчдах
  7. Зарим зүрхний шигдээс гэнэт тохиолддог. Ихэвчлэн хэдэн цаг, өдөр, долоо хоногийн өмнө дээрх шинж тэмдгүүд илэрч эхэлсэн байдаг тул анхааралтай байж шинжилгээ оношилгоонд хамрагдаарай.

Хэрхэн оношлуулах вэ?

  1. Лабораторийн шинжилгээ
  2. Зүрхний цахилгаан бичлэг
  3. Зүрхний өнгөт эхо
  4. компьютерт томограф – Зүрхний титэм судасны шохойжилтын үнэлгээ, Хэвлийн өөхний хэмжээг үнэлэх
  5. Зүрх судасны ангиографи

Зөвлөгөө

  1. Та манай эрт илрүүлгийн төвийн зүрх судасны багцад хамрагдсанаар зүрхний шигдээсээр өвдөх эрсдэлийг илрүүлж, ирээдүйд гарч болох ноцтой хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Эх сурвалж:

  1. Mayo clinic – Heart attack https://www.mayoclinic.org/diseases-conditions/heart-attack/symptoms
  2. National heart, lung and blood institute – Heart Testshttps://www.nhlbi.nih.gov/health/heart-tests

logo white

Даваа - Бямба: 09:00 - 18:00

Ням: Амарна

+976 -77772221

info@medscan.mn

Mэдскан төв, Манлай Баатар Дамдинсүрэнгийн Гудамж, 43-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Манай хаяг:
Фэйсбүүк хаяг: