image

Мигрень

Мигрень гэж юу вэ?

  1. Мигрень нь бие сулрах, толгой лугшиж өвдөх, толгой таллаж өвдөхөд хүргэдэг ба өвдөлтийн эрчмээс болж орноосоо ч босох тэнхэлгүй болдог. Хөдөлгөөн, гэрэл, дуу чимээ болон бусад өдөөгч хүчин зүйлүүд нь ядрах, дотор муухайрах, харааны өөрчлөлт, цочромтгой байдал гэх мэт шинж тэмдгүүдийг үүсгэж болно.
  2. Мигренийн үеийн толгой өвдөлт нь дор хаяж дөрвөн цаг үргэлжилдэг бөгөөд хэдэн өдөр ч үргэлжилж болно. Мигрень нь нийтлэг тохиолддог өвчин ба судалгаанаас харахад АНУ-ын нийт хүмүүсийн 12% нь мигрень өвчнөөр өвддөг байна.

Мигренийг сэдрээх хүчин зүйлс:

  1. Идэвхтэй хөдөлгөөн хийх
  2. Хурц гэрэл
  3. Чанга дуу чимээ
  4. Хурц үнэр

Шинж тэмдэг ба шалтгаанууд:

Мигрень өвчний шинж тэмдэг дөрвөн үе шаттайгаар илэрдэг.

  1. Продорме: Эхний үе шат нь толгой өвдөхөөс 24 цагийн өмнө эхэлдэг.
    1. Сэтгэл санааны өөрчлөлт
    2. Анхаарал төвлөрөлт буурах
    3. Ядрах, сульдах
    4. Дотор муухайрах
    5. Өлсөх, ам цангах
    6. Шээс ойр ойрхон хүрэх
  2. Аура: Аура нь мигрень өвчнийг сэрэмжлүүлэх дохио болдог мэдрэхүйн, хөдөлгөөн эсвэл ярианы талаас шинж тэмдэг илэрдэг. Аурагийн үе шат нь 60 минут үргэлжилдэг.
    1. Булчингийн сулрал
    2. Харааны өөрчлөлт
    3. Чих шуугих
    4. Хүрэлцэх мэдрэмж
    5. Мэдээ алдах, базлах
    6. Ярихад анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй байх
  3. Толгой өвдөх: Мигрень хэлбэрийн толгой өвдөх нь 4-72 цаг хүртэл үргэлжилдэг. Толгойн өвдөлт аажмаар улам хүчтэй болдог.
    1. Дотор муухайрах, бөөлжих.
    2. Гэрэл, дуу чимээ, үнэрлэх мэдрэмж ихсэх
  4. Постдроме: Постдромын үе шат нь ихэвчлэн хэдэн цагаас 48 цаг хүртэл үргэлжилдэг. Шинж тэмдгүүд нь архи уусны дараах шарталттай төстэй байдаг. Дөрвөн үе шат ойролцоогоор 8-72 цаг үргэлжилдэг.
    1. Ядрах
    2. Хүзүү хөших
    3. Гэрэл, дуу чимээнд мэдрэг
    4. Дотор муухайрах
    5. Толгой эргэх

Мигренийн толгой өвдөлтийн онцлог:

  1. Толгой руу цохиж байгаа мэт өвдөх
  2. Лугшиж өвдөх
  3. Цохих
  4. Цохих

Мигрень нь хүн бүрт өөр өөр шинж тэмдгээр илэрдэг. Толгой өвдөх нь нэг талаас эхэлж, эсрэг тал руу шилжиж болно. Мөн нүдний эргэн тойронд, заримдаа нүүр, синус, эрүү, хүзүүгээр өвдөж болно.

Мигренийг сэдрээх хүчин зүйл юу вэ?

Хамгийн түгээмэл мигрень өдөөгч хүчин зүйлүүд нь:

  1. Стресс
  2. Гормоны өөрчлөлт
  3. Тодорхой эмүүд
  4. Нойрны хэмнэл алдагдах
  5. Цаг агаарын нөхцөл байдал өөрчлөгдөх
  6. Хэт их биеийн ачаалал
  7. Кофейн эсвэл тамхи зэрэг донтуулагч бодисууд
  8. Хоол тэжээлийн дутагдал
  9. Хурц гэрэл, чанга дуу чимээ

Хэрхэн оношлуулах вэ?

  1. Цусны шинжилгээ
  2. Толгойн компьютерт томограф
  3. Толгойн соронзон резонанст томограф

Зөвлөгөө

  1. Хэрвээ танд дээрх шинж тэмдэг илэрч байгаа бол Мэдскан төвийн “Тархи, нурууны багц”-д хамрагдаж ирээдүйд үүсэж болох хүндрэлээс сэргийлэх боломжтой.

Эх сурвалж:

  1. Cleveland clinic – Diseases & Conditionshttps://my.clevelandclinic.org/health/diseases/

logo white

Даваа - Бямба: 09:00 - 18:00

Ням: Амарна

+976 -77772221

info@medscan.mn

Mэдскан төв, Манлай Баатар Дамдинсүрэнгийн Гудамж, 43-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Манай хаяг:
Фэйсбүүк хаяг: