image

Бөөрний чулуу

Бөөрний чулуу гэж юу вэ?

  1. Бөөрөнд 0.5см диаметрээс дээш хэмжээтэй хатуу эрдэс, давсаар баялаг зүйлийг бөөрний чулуу гэж тодорхойлдог. Чулуу нь шээсний янз бүрийн давсны талстуудаас тогтдог.
  2. Шээс нь эрдэс бодис, хорт бүтээгдэхүүнүүд, даавар, бодисын солилцооны задралын бүтээгдэхүүнүүдийг агуулдаг. Шээсний найрлага дахь эдгээр бодис нь ууссан байдлаар гадагшилж байх ёстой ч бөөрний үйл ажиллагаа, шээс дамжуулалтын алдагдлаас шээсэнд агуулагдаж буй бодисуудын найрлага, уусамтгай байдал нь өөрчлөгдөж улмаар чулуу үүсэлт явагдана.

Тархалт

  1. Эрүүл мэндийн судалгааны төвөөс гаргасан судалгаагаар 2013 онд Монгол Улсын хэмжээнд 10 мянган хүн амд бөөрний чулуу өвчнөөр 773 хүн өвдсөн гэсэн статистик гарчээ. 1990 онд 10 мянган хүн тутмын 221 нь энэ өвчнөөр өвдөж байсан бол 2008 онд 772, 2013 онд 773 хүн өвчилсөн байна.

Бөөрний чулуу үүсэх шалтгаан, эрсдэлт хүчин зүйлүүд:

  1. Биед байх эрдэс бодис, химийн элементүүд цусанд байх ёстой хэвийн хэмжээнээс их байх
  2. Биологийн идэвхт бүтээгдэхүүнүүд удаан хугацаанд хэрэглэх /мультивитамин, кальци, витамин С гэх мэт/
  3. Хангалттай хэмжээний шингэн уухгүй байх
  4. Давс хоол хүнсэндээ ихээр хэрэглэх
  5. Хаван хөөх үйлчилгээтэй эмийг удаан хугацаагаар уух
  6. Бөөр шээсний замын бүтэц, үйл ажиллагааны онцлогтой холбоотой бөгөөд төрөлхийн бөөрний гажиг, ганц бөөртэй байх зэрэг шээс ялгаран гарахад саад болохуйц бүтэцтэй бол шээсний тогтонгишил үүсэж бөөр чулуужих нь бий

Бөөрний чулуу өвчний үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

  1. Нуруу, хавирганы доод хэсгээр хүчтэй өвдөх
  2. Хэвлийн доод хэсгээс цавь руу чиглэсэн байдлаар өвдөх
  3. Тодорхой давтамжтай өвдөх
  4. Улаан, бор, ягаан өнгийн шээс гарах
  5. Хурц үнэр бүхий цагаан тунадастай шээх
  6. Толгой эргэж, бөөлжих
  7. Огцом бие засах хүсэл төрөх
  8. Халуурч, бие чичрэх /бөөр шээсний замын халдварт өртсөн бол/
  9. Бага хэмжээтэй шээх
  10. Шээхэд өвдөх

Хэрхэн оношлуулах вэ?

  1. Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ болон шээсний тунадасны шинжилгээ
  2. Хэвлийн хэт авиан шинжилгээ
  3. Рентген, СТ шинжилгээ хийж бөөрний чулууны байрлалыг тогтооно

Зөвлөгөө

  1. Мэдскан төвийн “Энгийн багц” шинжилгээнд хамрагдаж шээсний дэлгэрэнгүй шинжилгээ болон хэвлийн хэт авиан шинжилгээг өгснөөр энэхүү өвчнийг оношилж, эрт илрүүлэх боломжтой.

Эх сурвалж:

  1. ЭМЯ – Бөөр хамгаалах үндэсний стратеги : https://moh.gov.mn/uploads/files/5b7e23805c8f9cbac74cee0254853578.pdf
  2. Cleveland clinic – Бөөрний чулуу : https://my.clevelandclinic.org/health/diseases/15604-kidney-stones

logo white

Даваа - Бямба: 09:00 - 18:00

Ням: Амарна

+976 -77772221

info@medscan.mn

Mэдскан төв, Манлай Баатар Дамдинсүрэнгийн Гудамж, 43-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Манай хаяг:
Фэйсбүүк хаяг: