Хавдрын маркерын шинжилгээ
Хорт хавдрын улмаас бие махбодод өвөрмөц бодисууд (уургууд) үүсэж тэр нь биологийн шингэнд (цус, шээсэнд) илэрч улмаар түүний хэмжээ нь ихэсдэг. Үүнийг хавдрын маркерүүд гэж нэрлэдэг. Энэ маркерууд хавдрын тархалтын зэрэг, хэмжээ, хийгдсэн эмчилгээний үр дүнг илэрхийлдэг. Хавдрын маркерууд нь ихэнхдээ хавдрын эсээс буюу хавдрын эргэн тойрон дахь эрүүл эсээс нийлэгжиж үүссэн нийлмэл уураг юм. Хавдрын маркерыг оношилгоонд хэрэглэх нь хязгаарлагдмал боловч хавдрын үсэрхийлэл дахилтыг эмнэлзүйн шинж эхлэхээс өмнө илрүүлэхийн тулд хорт хавдартай өвчтөнг байнга тогтмол хянахад өргөнөөр хэрэглэдэг.
Манай эрт илрүүлгийн төв дараах хавдрын маркерын шинжилгээг чанарын өндөр түвшинд хийж үйлчилж байна.
Даваа - Бямба: 09:00 - 18:00
Ням: Амарна
+976 -77772221
info@medscan.mn
Mэдскан төв, Манлай Баатар Дамдинсүрэнгийн Гудамж, 43-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс