Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанууд
Монгол улсын хүн амын нас баралтыг 2022 онд зүрх судасны тогтолцооны өвчин, хорт хавдрын шалтгаант нас баралт, осол гэмтлийн шалтгаант нас баралт тэргүүлсэн байна.
Энэ үзүүлэлтийг доорх зурагт хувиар харуулав.
Зүрх судасны тогтолцооны өвчнөөр жилд 5500-6000 хүн нас барч байна. Нас барсан хүмүүсийн 60% нь эрэгтэйчүүд бөгөөд дунджаар 45-с дээш настай, 40% нь эмэгтэйчүүд бөгөөд дунджаар 65-с дээш настай байна. Мөн насны ангиллаар 40-49 насны эрэгтэйчүүдийн зүрх судасны өвчний улмаас нас барах тохиолдол эмэгтэйчүүдтэй харьцуулахад 3 дахин өндөр байна. Энэ нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс залуу насандаа нас барсныг харуулж байгаа юм.
Зүрх судасны тогтолцооны шалтгаант нас баралт, насны ангиллаар
Зүрх судасны тогтолцооны өвчлөлийн бүтцийг харахад 2022 онд цусны даралт ихсэх 50.0 хувь, зүрхний ишеми 20.0, тархины судасны өвчин 11.3, вен тунгалгийн судас ба зангилааны өвчин 6.5, хэрлэгийн гаралтай зүрхний өвчин 1.5, артери, артериол, хялгасан судасны өвчин 1.4, бусад өвчин 9.3 хувийг эзэлж байгаа юм.
Дараагийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болох хорт хавдрын нас баралтын 36 хувийг элэгний хавдар, 17.4 хувийг ходоодны хавдар, 10.6 хувийг уушигны хавдар эзэлж байна. Хорт хавдрын шалтгаант нас баралтын 58.7 хувь эрэгтэйчүүд, 41.3 хувь эмэгтэйчүүд байна. Энэ нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү нас барсныг харуулж байгаа юм.
Монгол улсад 2022 оны байдлаар 26 347 хүн хорт хавдрын улмаас эмчийн хяналтад байгаагийн 36.7% (9660) нь эрэгтэй, 63.3% (16687) нь эмэгтэйчүүд байна.
Иймд бие өвдөх үед эмнэлэгт үзүүлэх биш, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдан, нас барах эрсдэлийг бууруулцгаая.
Даваа - Бямба: 09:00 - 18:00
Ням: Амарна
+976 -77772221
info@medscan.mn
Mэдскан төв, Манлай Баатар Дамдинсүрэнгийн Гудамж, 43-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс