image

Хавдрын эрт илрүүлэг үзлэг

Ямар нэг өвчний шинж тэмдэггүй хүмүүст хорт хавдар болон түүний урьдал эмгэг байгаа эсэхийг илрүүлэх зорилгоор, тодорхой наснаас эхлэн, давтамжтайгаар хийж буй үзлэг, шинжилгээг “ХОРТ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ” гэнэ. Хавдрын эрт илрүүлэг нь хорт хавдраас сэргийлэх, эрт үед нь оношлох хамгийн үр дүнтэй арга юм.

Хавдрын эрт илрүүлэгт хэн хамрагдах вэ?

Насжилт нь хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлт хүчин зүйл учраас 40 наснаас эхлэн хүн бүр хавдрын эрт илрүүлэгт давтамжтайгаар тогтмол хамрагдана.

Хавдрын эрт илрүүлгийн ач холбогдол

  1. Эрүүл мэндийн байдлаа мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоогоор найдвартай тодорхойлуулах
  2. Хорт хавдар нь архаг, удаан явцтай, олон жилийн хугацаанд аажмаар үүсэж бий болдог өвчин учраас эрт илрүүлэгт тогтмол хамрагдсанаар хавдрын эрсдэлийг эрт үед нь оношлох
  3. Давтамжит үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдсанаар хорт хавдрыг эрт оношилж, бүрэн төгс эмчлүүлэн, эрүүл, элэг бүтэн амьдрах

Хавдрын эрт илрүүлэгт хаана хамрагдах вэ?

Мэдскан эрт илрүүлгийн төвийн “Хавдрын багц”-д хамрагдах боломжтой.

image

logo white

Даваа - Бямба: 09:00 - 18:00

Ням: Амарна

+976 -77772221

info@medscan.mn

Mэдскан төв, Манлай Баатар Дамдинсүрэнгийн Гудамж, 43-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Манай хаяг:
Фэйсбүүк хаяг: